Хүний нөөц

Ажил хүсэгчдэд зориулсан гарын авлага

ХҮНИЙ НӨӨЦӨД АНКЕТ Илгээх болон зуучлах үе шат

  • www.khanbogdkhurd.mn веб сайтаас татна
  • khurd@khanbogdkhurd.mn, hr@khanbogdkhurd.mn и-мэйл хаягуудад илгээх
    • Эсвэл оффис дээр авч ирж өгөх
  • Таны илгээсэн анкетыг бид хүлээн авч, нээлттэй ажлын байранд тохирох эсэхийг судлан үзсэний
    үндсэн дээр утсаар эсвэл цахим хэлбэрээр хариу өгнө.

Ажлын анкет бичих зөвлөмж :

  • Анкет нь таны ажил амьдралыг тодорхойлох чухал баримт бичиг учраас хуримтлуулсан туршлага, арга барил тань хийх гэж буй ажилтай чинь хэр зэрэг уялдаа холбоотой болохыг нягт нямбай тусгах ёстой.
  • Анкетыг маш цэвэрхэн, ижил формат хэмжээгээр жигдхэн шивж бичих ёстой. Замбараагүй, ойлгомжгүй хам хум бичсэн анкет нь тэр хүнийхээ талаар сайнгүй сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг анхаарна уу.
  • Анкетыг Arial фонт-оор, 12-ээс хэтрэхгүй хэмжээгээр бичвэл илүү тохиромжтой байдаг.
  • Та өөрийн гол зорилгоо тодорхойлж, зорилгодоо хүрэхийн тулд юу хийдэг, цаашид яах бодолтой байгаагаа маш товч тодорхой илэрхийлэх нь хамгийн зөв.
  • Тухайн ажлын байртай холбоотой мэргэжлийн болон техникийн талаар хуримтлуулсан туршлага ур чадварынхаа талаар бичнэ үү.
  • Ажил олгогч нь таны бичсэн зүйлтэй нэг бүрчлэн танилцахын зэрэгцээ таны өмнө нь ажиллаж байсан албан байгууллагаас тодорхойлолт, лавлагаа холбогдон авах тул мэдээллээ үнэн зөв оруулна уу. Хэрэв худал мэдээлэл өгсөн бол таны хүсэлт хүчингүйд тооцогдоно.
  • Төгссөн их дээд сургуулийн тухай мэдээллээс гадна өөрт байгаа сертификат, үнэмлэх, таныг нотлох шаардлагатай бусад бичиг баримтуудаа жагсаана уу. Урьд нь ажиллаж байсан мөн одоо ажиллаж байгаа байгууллагынхаа нэр, өдөр тутмын хийж гүйцэтгэдэг ажил үүрэг, ололт амжилтуудаа он дарааллын дагуу жагсаан бичнэ үү. Тухайн ажилд орсон болон гарсан ОН, САР хоёулаа байх ёстойг анхаарна уу.
  • Оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаараа оруулна уу. Жижиг боловч маш чухал хэсгүүдийн нэг нь и-мэйл хаяг байх болно.
  • Анкетны маягт бөглөх
  • Хамгийн сайн анкет бол тодорхой, уншихад хялбар бөгөөд өвөрмөц, үнэн зөв байх.
  • Хэрэв та англи хэлтэй бол анкетаа Монгол, Англи хэлээр бэлдэнэ үү.

 

Ажил хүсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:

  • Бие даан бүтээлчээр сэтгэдэг, идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, ажлын ачаалал даах чадвартай
  • Харилцааны чадвар, хувийн зохион байгуулалт, эмх цэгцтэй, цагийн менежмент сайтай
  • Тухайн ажлын байранд тавигдах боловсрол, мэргэжил болон ажилласан жилийн шаардлагыг хангасан байх
  • Өөрийгөө хөгжүүлж, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
  • Хөдөө орон нутагт суурьшин, ажиллах боломжтой байх

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээ болон их, дээд сургуулийн диплом, сертификатны хуулбар
  • Жолооны ангилал B,C,D/ажлын байрны онцлогоос шалтгаална/
  • Мэргэшсэн жолооны ангилал D/ажлын байрны онцлогоос шалтгаална/
  • Оффисын хэрэглээний программууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх
  • /ажлын байрны онцлогоос шалтгаална/
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай байх /ажлын байрны онцлогоос шалтгаална/
  • Сэтгэл зүй, сэтгэл судлалын чиглэлийн мэдлэгтэй байх/ажлын байрны онцлогоос шалтгаална/
  • Ажлын туршлага /2 жилээс дээш/
  • 22 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн хувьд тэнцэхүйц байх

Ажилтан сонгон шалгаруулах үе шат :

  • I шат:  Анкет бичиж илгээх
  • II шат: Эхний шатны ярилцлага /ажлын байрны онцлогоос шалтгаалан доорх шалгалтуудаас сонгон авах /
    Бичгийн болон компьютерийн шалгалт | Англи хэлний шалгалт | Жолооны шалгалт
  • III шат: Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах
  • IV шат: Мэргэжлийн /дэлгэрэнгүй/ ярилцлага
  • V шат: Шаардлагатай сургалтуудад бүрэн хамрагдсан байх
  • VI шат: Шийдвэр гаргах


МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

Бид ажил хүсэгчийн талаарх мэдээлэл болон хувийн нууцыг

хүндэтгэн үзэж Монгол Улсын хууль тогтоомж болон Олон
Улсын мэдээллийн нууцлалын стандартын дагуу чандлан
хадгална.