Бидний тухай

Мэндчилгээ

Эрхэм та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая

 

“Ханбогд хурд” ХХК маань байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш байж, тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэн ажилласаар ирсэн.

Үүний дотор Монголын XXI зууны эдийн засгийн гайхамшиг, дэлхийд тэргүүлэх зэс эрдэнийн орд болох “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Уяа сойлго нь таарсан хурдан хүлэг Монгол наадмыг өнгөлдөг шиг бид байгууллагынхаа хөгжлийн стратеги болон менежментийг шинэ шатанд гаргаж, компанийхаа дүр төрх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, авто тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хийх, орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн, зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон талт ажлуудыг төлөвлөсний дагуу амжилттай хэрэгжүүлж байна.

Бид цаашид энэхүү шинэчлэл өөрчлөлтүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа дэлхийн түвшинд нийцүүлж, MNS/ISO 26000:2012 нийгмийн хариуцлагын стандартыг хэрэгжүүлэгч болохоор шамдан ажиллаж байна.

Улс, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө жилээс жилд урагшлан хөгжиж буй их үйлсийг маань хамтдаа бүтээлцэж буй нийт хамт олон, хамтран ажиллагч эрхэм түншүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Өрнүүн амжилтаар жигүүрлэн явахын билэгтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ерөнхий захирал Б.Наранбаатар