Тендер урилга

Тендерийн урилга

Тендерийн дугаар:Khurd20180101

Нээх огноо:2018-02-15

Хаах огноо:2018-03-15

Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа: 2018-04-15

Даатгалын туршлагатай компаниудыг Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

1-р шатны сонгон шалгаруулалтанд;

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж материалаа ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур;
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатоор батлуулсан/;
  • Даатгалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатоор батлуулсан/;
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт;
  • Харилцагч байгууллагууддаа даатгалын бүтээгдэхүүн болон үйлчилгээнийхээ талаарх сургалт, мэдээлэл зохион байгуулдаг давтамжийн тухай;

Тендерийн материал хүлээн авах хугацаа: 2018 оны 03 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө khurd@khanbogdkhurd.mn цахим хаягаар (цахим шуудангийн гарчигт Khurd20180101- Даатгалын үйлчилгээ нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал,khurd@khanbogdkhurd.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт Khurd20180101– Даатгал нийлүүлэх гэж бичиж) 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт /Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

“ХАНБОГД ХУРД” ХХК