Мэдээ мэдээлэл

2014 - 2015

Эрдэнийн Говь 2014

“Эрдэнийн Говь 2014” шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолын арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдсан ба манай компани нь орон нутгийн шилдэг компаниар шалгарч “Ханбогдын ханган нийлүүлэгч” өргөмжлөл, цомоор шагнагдсан

 

 

 

 

 

2014 оны Шинэ жилийн арга хэмжээ

2014 оны шинэ жилийн баярын арга хэмжээнд ажил, амжилт бүтээлээ дүгнэж ажилтнуудаа шагнаж урамшуулсан. Тээвэр зохицуулагч М.Дагвасүрэн, ахлах жолооч Т.Сумъяабазар, жолооч Ю.Батбаатар, Төмөртогоо нар "Шилдэг ажилтан"-аар шалгарч тус бүр өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулсан.

 

 

 

 

Эрдэнийн Говь 2015

“Эрдэнийн Говь 2015” шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолын арга хэмжээ Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохиогдсон. Манай компани нь орон нутгийн шилдэг компаниар шалгарч “Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгч” өргөмжлөл, цомоор шагнагдсан.

 

 

 

 

 

2015 оны Шинэ жилийн арга хэмжээ

2015 оны шинэ жилийн арга хэмжээнд ажил, амжилт бүтээлээ дүгнэж ажилтнуудаа шагнаж урамшууллаа.  Аюулгүй ажиллагааны ажилтан Д.Доржжигжид, жолооч Б.Ганзориг нар  "Шилдэг ажилтан"-аар шалгарав.  

Мөн аюулгүй ажиллагааны соёлд суралцан, тээврийн хэрэгслийнхээ цэвэрлэгээ, үйлчилгээг сайн хийж, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай сайн ажилласан 10 жолоочид өвлийн өвгөний бэлэг өгөв. Энэхүү шинэ жилийн арга хэмжээнд Өмнөговь аймгийн хөгжимт бүжгийн театрын дуучин Б.Цэрэн-Очир дуучид бүжигчидтэйгээ хүрэлцэн ирж арга хэмжээг оролцож биднийг улам сайхан болгосон юм.