Мэдээ мэдээлэл

2016 - 2017

 

 

Өмнөговь аймгийн 50 аж, ахуй нэгжийн нэг болов

2016 онд "Ханбогд Хурд" ХХК нь Өмнөговийн бүтээн байгуулалтын корпорацид нэгдэн "Өмнөговь аймгийн 50 аж, ахуй нэгж байгууллага"-ын нэг боллоо.

 

 

 

 

 

Б.Хатанзолбоо “Ханбогд Хурд” ХХК-ний нэр дээр барилдаж эхлэв

2016 онд Ханбогд сумын залуу бөх сумын заан Б.Хатанзолбоо нь “Ханбогд Хурд” ХХК-ний нэр дээр барилдаж эхлэв.  

 

 

 

 

 

Ханбогд сумын лам Цэдвээгээр хийморийн сан, аян замын ерөөл уншуулав

2016 оны сар шинийн баяраар “Оюу Толгой”-н өв соёлын өргөөнд жолооч нартайгаа золголт хийж, Энэтхэг улсад шашны ном судалж ирсэн Ханбогд сумын лам Цэдвээгээр хийморийн сан, аян замын ерөөл уншуулав. 

 

 

 

 

Гар бөмбөгийн тэмцээн

Эр цэргийн баяраар ажилчдын дунд гар бөмбөгийн тэмцээн жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэв.

2016 оны 03 сарын 18-нд “Ханбогд Хурд” ХХК, “Хан Гүрд”  ХХК, “Жавхлант Говь” ХХК  зэрэг компаниудын ажилчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав. Тус тэмцээнд “Ханбогд Хурд” компаний жолооч Э.Ганзориг ахлагчтай баг нэгдүгээр байранд оров. 

 

 

 

Зам тээврийн яамны  “Жуух бичиг”-ээр шагнуулав

Ханбогд сумын 2016 оны баяр наадмаар жолооч Т.Сумъяабазар, О.Мөнхбаяр нар Зам тээврийн яамны  “Жуух бичиг”-ээр шагнуулав.

 

 

 

 

5 ханатай гэр бэлэглэв

Жолооч Н.Эрдэнэбаярт “Ханбогд Хурд” компанийн ажилтанууд нийлж мөнгө хуримтлуулан иж бүрэн 5 ханатай гэр бэлэглэв.

 

 

 

 

2016 оны Шинэ жилийн арга хэмжээ

2016 оны амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж ажилтнуудаа шагнаж урамшуулахаар шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулав.

Хүний нөөцийн ахлах ажилтан  Б.Цэндмаа, жолооч Л. Мөнхбат, жолооч Б.Хүрэлбаатар нар "Шилдэг ажилтан"-аар шалгарч өргөмжлөл, samsung S6 маркийн гар утасаар, 18 ажилтанг талархал дурсгалын зүйлээр тус тус шагнаж урамшуулав. Гүйцэтгэх захирал Ч.Энхмаа Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчийн  “Залуу удирдагч” одон, батламжаар, засварчин А.Төртүвшин Монголын Залуучуудын холбооны "Хөдөлмөрийн алдар" цол тэмдгээр, 9 жолооч Монголын Залуучуудын холбооны "Тэргүүний залуу" цол тэмдгээр тус тус шагнагдав.

 

6 сарын  29-30-ны өдрүүдэд  сургалтууд явууллаа

Ханголомт групп-тай хамтран харилцаа, хандлага, ёс зүй, Өмгөөлөлийн бэрс партнерс ХХН-тай хамтран авилга, замын хөдөлгөөний  2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа шинэ хуулийн  талаар 6 сарын  29-30-ний өдрүүдэд  сургалтууд явууллаа. Сонирхолтой сайхан сургалт хийсэн дээрх 2 компанидаа  баярлалаа.

 

 

Хүүхдүүдэд бэлэг гардуулан өглөө

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран 2017 оны 06 сарын 01-нд заалшгүй дэмжлэг шаардлагатай 20 хүүхдүүдэд бэлэг гардуулан өглөө. Цаашид  жил бүр  эх үрсийн баяраар бэлэг гардуулан өгч байх мөн бусад шаардлагатай зүйлээр тусалж, дэмжиж  байхаар боллоо 

 

 

 

 

 

Талархлын бичиг

"Оюу Толгой" компанийн тэргүүлэх 5 зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, Аюулгүй Ажиллагааны сайжруулалт, санаачлага гаргасныг үнэлж Оюу Толгой компанийн тээврийн хэлтсээс 2017 оны 8 дугаар сарын шилдэг компаниар шалгаруулан "Талархлын бичиг"-ээр шагнав.