Бямбацогтын ЭРДЭНЭ-ОЧИР

Урьд өмнө нь “Оюу Толгой” ХХК-ийн ханган нийлүүлэх ажиллагааг гадны ААН байгууллагууд гүйцэтгэдэг байсан. Харин нутгийн компани болох “Ханбогд Хурд” ХХК уг ажлын тендерт оролцож, үйл ажиллагаа явуулах болсон нь орон нутгийн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна. Энэ компанийг үүсгэн байгуулж, удирдан авч яваа Б.Наранбаатарын хувьд энэ нутгийн унаган хүү болохоор хүн ардаа, нутаг орноо гэсэн сэтгэлээр хандаж сум, орон нутгийнхаа олон хүнийг сургаж, чадавхижуулах, ажлын байраар хангах, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. “Ханбогд Хурд” ХХК-ийн үйл ажиллагаа нь улам бүр өргөжин хөгжиж, олон жил тогтвортой ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашид орон нутагт маань “Ханбогд Хурд” ХХК шиг ийм олон сайхан компани бий болоосой гэж хүсэж байна.