Бидний тухай

Мэндчилгээ

ЭХРЭМ ТА БҮХНИЙ ЭНЭ ӨДРИЙН АМАР АМГАЛАНГ АЙЛТГАЯ

Манай байгууллага байгуулагдсан цагаасаа харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш байсаар ирсэн. Үүний дотор Монголын XXI зууны эдийн засгийн гайхамшиг, дэлхийд тэргүүлэх зэс эрдэнийн орд “Оюу Толгой” төсөлтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Уяа сойлго нь таарсан хурдан хүлэг Монгол наадмыг өнгөлдөг шиг бид бэлтгэлээ сайтар хангалаа. Бид байгууллагынхаа менежмент, маркетингийг шинэ шатанд гаргаж, компанийнхаа дүр төрхөд шинэчлэл хийснээс гадна бүтээгдэхүүн үйлчилгээ, техникийн нөхцөлөө сайжруулах олон ажлуудыг төлөвлөсний дагуу амжилттай хэрэгжүүлж байна. Бид цаашид энэхүү шинэчлэл өөрчлөлтүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа дэлхийн түвшинд нийцүүлж MNS/ISO 26000:2012 нийгмийн хариуцлагын стандартыг хэрэгжүүлэгч болохоор шамдан ажиллаж байна.

Хөгжлийн хурдаар тэргүүлнэ... гэдэг уриагаараа бид илүү сайхан маргаашийг бүтээхийн төлөө бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ дэвшилтэт технологиороо манлайлагч байхыг бэлгэдлээ.

Бид авто тээврийн болон бизнесийн салбартаа тэргүүлэгч нь болох тэмүүллээр жигүүрлэн урам зориг, эрч хүч, сэтгэл зүтгэл дүүрэн ажиллаж байна.

Нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө жилээс жилд урагшлан хөгжиж байна. Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй нийт хамт олон хамтран ажиллагч эрхэм түншүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Өрнүүн амжилтаар жигүүрлэн явахын билэгтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

“Ханбогд Хурд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Наранбаатар