Хүний нөөц

Сургалт хөгжил

Бид өөрийн туршлагатай мэргэжилтнүүд болон материаллаг бааз дээр тулгуурлан жолооч нараа мэргэшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, дадлагажуулах буюу практикт бэлтгэх ажлын байран дээрх сургалтуудыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг.

 

 

Мөн ажилтнуудаа чадавхижуулах, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилгоор дотоод ба гадаад сургалтуудад хамруулж, ажилтнуудын өөрсдийнх нь хүсэл сонирхлыг нь үндэслэн гэрээт байгууллагуудтайгаа хамтран мэргэжлийн ба ерөнхий ур чадварын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

 

 

Бүх ажилтан албан хаагчдаа “Оюу Толгой” ХХК-аас зохион байгуулж байгаа ЭМААБО-ны өмнө хүлээх үүрэг хариуцлага, ажлын нөхцөлийн талаарх сургалтуудад тогтмол зохион байгуулалтай оролцуулдаг.