Бидний тухай

Түүхэн товчоон

  • 2007 онд

    ’Cis Мongolia’’ ХХК-д зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь “Ханбогд Хурд” ХХК-ийн үндэс суурь байлаа

  • 2009 онд

    БНХАУ-ын газрын тосны “Зон Хэн Юу Тиан’’ ХХК-тай ачаа тээвэр болон усны машин түрээслүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан

    БНХАУ-ын газрын тосны ‘’Синопек’’ группийн монгол дахь салбартай ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан

     

  • 2012 онд

    “Өгөөмөр Гавилууд” ХХК-тай том оврын автобусны тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан

  • 2013 онд

    “Оюу Толгой” ХХК-аас нээлттэй зарласан “Том оврын автобус түрээслэх тендер”-т амжилттай оролцож, 7 автобустайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

  • 2014-2016 онд

    “Оюу Толгой” ХХК-ийн төв агуулахад өргөх техникийн болон C,Е ангилалтай, тусгай үнэмлэхтэй мэргэжил туршлагатай 8-н туслах ажилтанаар ханган ажиллаж байна.

  • 2015 онд

    “Ханбогд Хурд” ХХК-ийн ажлын төв байр -оффис, ажилтнуудын амьдрах байр, тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомашин засварын газар, дулаан зогсоолыг барьж ашиглалтанд оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

  • 2016 онд

    Авто засвар, үйлчилгээний төвд орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, ажлын байр, талбай, авто засварын төвд хяналтын камерын болон галын дохиоллын системийг нэвтрүүлж, Техникийн парк шинэчлэл хийж, түлш, хурдны GPS-ээр иж бүрэн тоноглож, цахим хяналтын системийг бүрдүүллээ.