Тогтвортой хөгжил

Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

Эрүүл мэнд

  1. Ажилтнуудын эрүүл мэндэд анхаарах ажлын хүрээнд: Ажилтнуудыг ажилд гарахын өмнө цусны даралт болон биеийн халууныг нь тогтмол хэмжиж үздэг. Энэхүү ажилд Аюулгүй ажиллагааны ажилтан болон ахлах жолооч нар байнгын хяналт тавьж ажилладаг.
  2. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Сургалтын хүрээнд ажилтнуудын идэвх оролцоо, сургалтын үр дүнг хэмжих зорилготой асуулга явуулж,сургалтанд идэвхтэй оролцсон буюу аюулгүй ажиллагааны дүрэм журмаа уншиж танилцсан ажилтнуудыг урамшуулж үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшуулдаг.

Аюулгүй ажиллагаа

  1. Зорчигчдыг аюулгүй, тав тухтай, сэтгэл хангалуун ажилд нь хүргэж өгөх нь бидний үүрэг юм.
    Жолооч нар:
    - Эрүүл мэндээ хамгаалж, сайн амарсан байх
    - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх
    - Өглөө бүр авто инженер, шалгах механик нар автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажилд гардаг.
    ААТестийн ажилтан:
    - Жолооч нарын амьсгал дахь спиртийн агууламж буюу АСА-г өглөө бүр шалган ажилд нь гаргадаг.
  2. Ханбогд Хурд ХХК-ийн зорчигч тэээврийн үйлчилгээ: "Оюу Толгой" ХХК-ийн үндсэн болон гэрээт ажилтнуудыг Ханбогд сумаас “Оюу Толгой” сайтад автобусаар тээвэрийн үйлчилгээ үзүүлэн авчирдаг. “Оюу Толгой” сайтад нэвтрэн орохын өмнөх хамгаалалтын албаны үзлэгт орохоор жагсан зогсож байна.
  3. Ажил эхлэхийн өмнө.
    Ажилтнууд маань өглөө бүр ажилдаа цуглаад биеийнхээ чилээг гаргаж, ажлаа эрч хүчтэй эхлүүлэхийн эхний алхам болох дасгалаа хийж байна. Ажил эхлэхийн өмнөх хурал:
    Тус хуралд "Оюу Толгой" ХХК-ийн тээврийн хэлтсийн ахлах, аюулгүй ажиллагааны багийн төлөөлөгч болон “Ханбогд Хурд” ХХК-ийн аюулгүй ажиллагааны ажилтнууд, тухайн ээлжийн жолооч нар бүрэн хамрагддаг. Хурлаар аюулгүй ажиллагааны хэлэлцүүлэг, мэдээ, мэдээлэл сэрэмжлүүлэг, харилцан ярилцлага, ирцийн бүртгэл зэрэг бүх асуудлыг хэлэлцдэг.​ Аюулгүй ажиллагааны хэлэлцүүлэг Мэдээ, мэдээлэл сэрэмжлүүлэг Харилцан ярилцлага Ирцийн бүртгэл хийх гэх мэт.
  4. Жолооч нар тухайн өдрийн ажлын зааварчилгаагаа авсны дараа “УХААН” үнэлгээгээ бөглөдөг.
  5. Ажилд гарахын өмнөх тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах үзлэг хийж байна.
  6. VIP зочдын үйлчилгээний Nissan potrol, Infinity, Land cruiser 200 маркийн автомашинуудад цэвэрлэгээ хийж үйлчилгээнд гарах бэлэн байдлыг хангаж байна.
  7. Жолооч нар маань ажил үүргээ гүйцэтгээд үдийн хоолоо идэхээр явж байна.
  8. Шалган нэвтрүүлэх хамгаалалтын албанаас автобуснуудад аюулгүйн үзлэг хийж байна.
  9. Жолооч нар маань гэнэтийн ослын үед хариу үзүүлэх багийн гишүүдтэй галын аюулгүй байдлыг хангах сургалт, дадлага хийж байна.
  10. Аюулгүй ажиллагааны стандартын дагуу аюулгүй ажиллагааны ажилтан, ахлах жолооч нартайгаа хамтран тээврийн хэрэгслийн гэнэтийн болон  долоо хоног тутмын үзлэг шалгалт хийж  байна.
  11. Такси үйлчилгээний хэсгийн жолооч нар  уурхайн талбарт байгаа бүх хүмүүст үйлчилгээ үзүүлдэг ба  үйлчилгээ үзүүлсний дараах баталгаажуулах бүртгэл хөтлөлт.
  12. “Оюу Толгой” ХХК-ийн ахлах ажилтан болон “Ханбогд Хурд” ХХК-ийн аюулгүй ажиллагааны ажилтнууд хамтран тээврийн хэрэгслийн гэнэтийн болон долоо хоног тутмын үзлэг шалгалт хийж байна.
  13. “Оюу Толгой”-н  “Хан бумбат” нисэх онгоцны буудалд онгоц буусан тул манай жолооч нар “Хан бумбат” нисэх онгоцны буудлаас “Оюу Толгой”-н сайтруу зочид болон ажилтнуудыг хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байна.
  14. "Оюу Толгой” сайт дээр үйлчилгээ үзүүлж буй “Ханбогд Хурд” ХХК-ийн автобуснуудын авто зогсоол
  15. “Оюу Толгой” сайтын ажилтнууд өдрийнхөө ажлаа хийж дуусгаад Ханбогд сумруу явахаар автобусандаа суух гэж байгаа нь.
  16. Жолооч нар маань ажлын дараа амрах байрлуугаа явж байна.

Байгаль орчин

  1. Жолооч нар маань өөрсдийн санаачлагаар олон сайн дурын ажлуудыг зохион байгуулж ирсэн. Үүний нэг нь "Хүн бүр байгаль орчноо хайрлан хамгаалцгаая" уриан дор Ханбогд сумын дурсгалт газрын хогийг түүж цэвэрлэлээ.
  2. Манай компани байгаль орчноо хайрлан хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах бодлогынхоо хүрээнд 2016 ондоо багтаан хуучин тээврийн хэрэгслүүдээ сүүлийн үеийн автобусаар сольж, парк шинэчлэлийг хийлээ.
  3. Байгаль орчноо хайрлан, хамгаалах зорилтот ажлынхаа хүрээнд манай ажилтнууд Ханбогд сумын төвд мод тарив.