Мэдээ мэдээлэл

2016 оны Шинэ жилийн арга хэмжээ

2016 оны амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж ажилтнуудаа шагнаж урамшуулахаар шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулав.

Хүний нөөцийн ахлах ажилтан  Б.Цэндмаа, жолооч Л. Мөнхбат, жолооч Б.Хүрэлбаатар нар "Шилдэг ажилтан"-аар шалгарч өргөмжлөл, samsung S6 маркийн гар утасаар, 18 ажилтанг талархал дурсгалын зүйлээр тус тус шагнаж урамшуулав. Гүйцэтгэх захирал Ч.Энхмаа Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчийн  “Залуу удирдагч” одон, батламжаар, засварчин А.Төртүвшин Монголын Залуучуудын холбооны "Хөдөлмөрийн алдар" цол тэмдгээр, 9 жолооч Монголын Залуучуудын холбооны "Тэргүүний залуу" цол тэмдгээр тус тус шагнагдав.