Хүний нөөц

Анкет бичих зөвлөмж

Анкет нь таны ажил амьдралыг тодорхойлох чухал баримт учраас таны хуримтлуулсан туршлага, арга барил нь хийх гэж буй ажилтай чинь ямар уялдаа холбоотой болохыг нягт нямбай тусгах ёстой.

  • Анкетыг маш цэвэрхэн, ижил формат хэмжээгээр жигдхэн шивж бичих ёстой.Замбараагүй, ойлгомжгүй бичсэн анкет нь бичсэн хүнийхээ талаар сайнгүй сэтгэгдэл төрүүлдэгийг анхаарна уу.
  • Анкет бичихэд фонтны хэмжээ 11-ээс хэтрэхгүй бөгөөд Arial фонт илүү тохиромжтой байдаг юм.
  • Гол зорилгоо тодорхойлж, зорилгодоо хүрэхийн тулд юу хийдэг, цаашид яах бодолтой байгаагаа маш товч тодорхой илэрхийлэх нь хамгийн зөв.
  • Тухайн ажлын байртай холбоотой мэргэжлийн болон техникийн талаар хуримтлуулсан таны туршлага, гадаад хэлнийхээ мэдлэгийн түвшин зэргийг оруулж бичнэ үү.
  • Ажил олгогч нь таны бичсэн зүйлтэй нэг бүрчлэн танилцаж мөн түрүүчийн ажиллаж байсан албан байгууллагаас тодорхойлолт, лавлагаа хүртэл шаардаж магадгүй тул мэдээллээ үнэн зөв оруулна уу.Хэрэв худал мэдээлэл өгсөн бол таны хүсэлт шууд хүчингүй болно.
  • Төгссөн их дээд сургуулийн тухай мэдээллээс тусдаа, өөрт байгаа сертификат, үнэмлэх, таныг нотлох шаардлагатай бусад бичиг баримтаа жагсаана уу.Урьд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа албан газрынхаа нэр, өдөр тутмын хийж байсан ажил, гүйцэтгэсэн даалгавар, ололт амжилтуудаа он дарааллын дагуу жагсаан бичнэ.Тухайн ажилд орсон гарсан ОН, САР хоёулаа байх ёстойг анхаарна уу.
  • Холбоо барих мэдээллээ оруулна уу.Жижиг боловч маш чухал хэсгүүдийн нэг нь и-мэйл хаяг байх ёстой.
  • Анкетны маягт бөглөх
  • Хамгийн сайн анкет бол тодорхой, уншихад хялбар бөгөөд өвөрмөц үнэн зөв байх.
  • Хэрэв та англи хэлтэй бол анкетаа Монгол, Англи хэлээр бэлдэнэ үү.