Бидний тухай

Бидний тухай

Бидний Үнэт зүйлс

• Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин

• Харилцагч, үйлчлүүлэгч нар

• Баг, хамт олон

• Идэвх санаачлага - Байнгын сайжруулалт

• Бизнесийн ёс зүй

Бидний Алсын хараа

Авто тээврийн үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэнэ.

Бидний Эрхэм зорилго

Авто тээврийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлнэ

Бид юу хийдэг вэ? Бидний тухай

“Ханбогд хурд’’ ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 оноос “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” ХХК-ийн тээврийн хэлтэс, далд уурхайн хэлтэс, далд уурхайн агуулах, Улаанбаатар хот дахь тээврийн хэлтэс, гэрээт ханган нийлүүлэгч байгууллагуудад зорчигч болон операторын тусгай үйлчилгээ, хүний нөөцийн менежментийн үйлчилгээг үзүүлж байна.

Бид бүхий л үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулахын зэрэгцээ: ЭМААБО-ын оновчтой менежментийг хэрэгжүүлж, нийт ажилтны сургалт хөгжилд системтэйгээр хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх, ажлын байрыг олноор бий болгож, улмаар орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нь бидний эрхэм үүрэг билээ.