Аюулгүй ажиллагааны ажилтны ажлын байранд тавигдах шаардлага:
“Ханбогд Хурд” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн байгаль орчны бодлого, дүрэм журам, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад оршино.
• ХАБЭА тухай хууль бусад холбогдох эрх зүйн баримт бичиг, журам, тушаал шийдвэрийг мэддэг. Тэдгээрийг ашиглаж аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай.
• ХАБЭА-н чиглэлээр сургалтад хамрагдаж байсан, сертификаттай.
• Бусдад ХАБЭА-н чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх чадвартай
• Богино хугацаанд түргэн шуурхай, оновчтой шийдвэр гаргах чадвартай.
• Ажлын байрны эрсдэлийг илрүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх бүрэн чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай
• Ажлын ачаалал даах чадвартай
• Авто тээврийн салбарт ажиллаж байсан бол давуу талтай.