Авто спийд ХХК
Авто спийд ХХК нь 2014 онд Амгалантайшир хурд ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2020 оноос Авто спийд ХХК болон нэрээ өөрчилж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.
Авто спийд ХХК нь менежмент болон авто засвар үйлчилгээний чиглэлээр Ханбогд Хурд ХХК-тай хамтран ажиллаж байна.
Бид эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны оновчтой менежментийг хэрэгжүүлэн, нийт ажилтны сургалт хөгжилд системтэйгээр хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх, ажлын байрыг олноор бий болгох, улмаар орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах хэтийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Vision
Авто засвар үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлэн хүргэнэ.
Mission
Авто засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.
Уриа
Авто хөгжилд хамтдаа
Үнэт зүйл:
- Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин
- Харилцагч, үйлчлүүлэгч нар
- Идэвх санаачилга – Байнгын сайжруулалт
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
2020 оноос эхлэн манай компани бүх төрлийн тээврийн хэрэгслийн дугуй засварлах, дугуй хүргэлтийн үйлчилгээг хийж байна. 2022 оноос жижиг автомашины засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
2020 оны 08 сард Оюу толгой сайтад Дэлхийн Аж Ахуйн Үйлдвэрлэлийн Ассоциацийн уул уурхайн тээврийн хэрэгслийн дугуй засвар үйлчилгээний сургалт явагдсан. Энэхүү сургалтын онцлог нь АНУ, Канад, Австрали, Монголын уул уурхайнуудад хэрэгжүүлж, мөрдөж ажиллаж байгаа стандартыг танилцуулсан явдал юм. Тус сургалтад манай компанийн 2 ажилтан сууж онол болон практикийн мэдлэг эзэмшсэн.
Том болон жижиг дугуйг задалж, угсардаг мөн дугуйн хагархай, цууралт гажигийг хэмждэг автомат төхөөрөмжҮл эвдэх хяналт (Nondestructive testing – NDT) нь материал, эд анги системийг задлах шаардлагагүйгээр, шинж чанарыг шалгах зорилгоор ашигладаг арга техник юм. Энэхүү технологийг үл эвдэх сорил (Nondestructive examination – NDE), үл эвдэх үзлэг (Nondestructive inspection – NDI), Үл эвдэх үнэлгээ (Nondestructive evaluation – NDE) гэсэн нэр томьёогоор ихэвчлэн ашиглан тайлбарладаг.