Ханбогд Хурд ХХК
танд өгөх үнэ цэн

Бид ажилчдынхаа нийгмийн хамгаалал эрүүл мэндийг нэн тэргүүнд тавин ажилладаг.

Та Аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж тасралтгүй өсөн хөгжих боломжтой найрсаг хамт олны нэг болон ажиллах юм.

Ханбогд Хурд ХХК танд өгөх үнэ цэн

Мэргэшсэн чадварлаг, найрсаг хамт олон

Туршлагатай мэргэшсэн чадварлаг жолооч нартай хамт нэгэн гэр бүл болж ажиллах боломжтой

Байгууллагын эрүүл соёл, Тав тухтай ажиллах орчин

Тав тухтай орчинд эрч хүч, урам зоригтой, хамт олон дунд байгууллагын эрүүл соёл төлөвшлөөр ажиллах боломжтой

Тасралтгүй өсөн хөгжиж, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж

Бид ажилтнаа байнгын сургалтад хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлэн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэн ажилладаг.

Ахиж дэвших ижил тэгш боломж

Бид ажилтан бүрд карьерын хувьд ахиж дэвших ижил тэнцүү боломжийг олгодог шударга нээлттэй ёс зүйтэй хамт олон. 

Сонгон шалгаруулалт

Анкетын сонгон шалгаруулалт

Анкетын сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм. Шалгаруулалтыг хүний нөөцийн ажилтан хийнэ. Анкетын сонгон шалгаруулалтад тэнцвэл хүний нөөцийн ажилтан мэдэгдэх болно.

Ур чадварын шалгалт

Мэргэшсэн жолоочийн ур чадварын шалгалт /Том оврын автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцож таны техниктэй хандах хандлага, жолоо барих чадвар дадлага туршлагыг шалган 50 оноогоор дүгнэнэ. Та ур чадварын шалгалтандаа 40 - өөс дээш оноо авч тэнцэнэ./

Ерөнхий мэдлэгийн шалгалт / Таны IQ болон багаар ажиллах чадварыг үнэлэх шалгалт бөгөөд нийт 50 оноогоор дүгнэнэ. Та ерөнхий мэдлэгийн шалгалтанд 45 онооноос дээш оноо авч тэнцэнэ./

Ярилцлага

Ур чадварын шалгалтад тэнцсэн тохиолдолд таныг хүний нөөцийн ажилтан  ажлын ярилцлагад урина.

Нэмэлт сонгон шалгаруулалт

Тухай албан тушаалаас хамаарч нэмэлт сонгон шалгаруулалт зарлаж болно.

Шийдвэр гаргалт

Дээрх шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд ажлын 3 хоногийн дотор хүний нөөцийн ажилтан тантай холбогдоно.