Бидний тухай

Бидний тухай

Бидний Алсын хараа

Авто тээврийн салбартаа төрөлжиж,худалдаа, үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлдэг Үндэсний тэргүүлэгч байгууллага болох

Бидний Эрхэм зорилго

Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн авто тээврийн худалдаа, үйлчилгээг тав тухтай, найрсаг, шуурхай,мэргэжлийн төвшинд үзүүлнэ.

 

Бидний Үнэт зүйлс

Харилцагч, үйлчлүүлэгч

Баг, хамт олон

Байнгын сайжруулалт

Идэвх санаачлага

Бизнесийн ёс зүй

Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд,

байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа

Бид юу хийдэг вэ? Бидний тухай

“Ханбогд Хурд’’ ХХК нь зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, аж ахуйн авто тээврийн үйлчилгээ, тусгай үйлчилгээ, авто засвар үйлчилгээ, хүний нөөцийн сургалт болон гэрээт үйлчилгээ зэрэг олон талт үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Бид “Оюу Толгой Camp”-ийн зорчигч тээврийн үйлчилгээнд:

  • Орчин үеийн цахим хяналтын систем бүхий түлш, хурдны GPS-ээр иж бүрэн тоноглогдсон “Ханбогд Хурд” компанийн 33 тээврийн хэрэгсэл
  • “Оюу Толгой” ХХК-ийн орчин үеийн цахим хяналтын систем бүхий хурдны GPS болон камераар иж бүрэн тоноглогдсон 37-н тээврийн хэрэгсэл, нийт 70 тээврийн хэрэгслээр үйлчилж байна.

Үүнд:

  • Зочдын буюу VIP үйлчилгээнд: NISSAN PATROL, INFINITY, LAND CRUISER 200 маркийн тээврийн хэрэгслүүд
  • Зорчигчийн үйлчилгээнд: КАМАЗ автобус, SKANIA маркийн камаз автобус, HYUNDAI, YUTONG маркийн том оврын автобус, TRANSIT маркийн бага оврын автобус, LAND CRUISER 76 суудлын тээврийн хэрэгслүүд
  • Тусгай үйлчилгээнд: SOS эмнэлгийн үйлчилгээнд LAND CRUISER 76 суудлын тээврийн хэрэгсэл, КАМАЗ автобус
  • Аж ахуйн авто тээврийн үйлчилгээнд: NORTH BENZ маркийн авто машин, КАМАЗ маркийн тээврийн хэрэгслүүдээр үйлчилдэг.

Бид үйл ажиллагаандаа Дэлхийн томоохон уул уурхайн компани “Rio Tinto”-ийн “Тээврийн хэрэгсэл ба жолоодлогын С-3 аюулгүй ажиллагааны стандарт”-ыг чанд даган мөрдөж үйл ажиллагаагаа явуулсны үр дүнд “Оюу Толгой” ХХК-аас сар тутмын “Гэрээ хэрэгжүүлэх чадварын үнэлгээ”-ний хурлаар манай компанийн ЭМААБО-ын ажлын үзүүлэлт тогтмол хангалттай түвшинд үнэлэгдэн ажиллаж байна.

Бид бүхий л үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, ЭМААБО-ын оновчтой менежментийг хэрэгжүүлэх, нийт ажилчдынхаа эрүүл мэнд, сургалт хөгжилд хөрөнгө оруулж, урт хугацаанд тогтвортой ажиллаж, ажлын байрыг олноор бий болгох, улмаар орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь бидний эрхэм үүрэг билээ.