Түүхэн товчоо

2007 он

“Support Service Mongolia” ХХК-д зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь “Ханбогд хурд” ХХК-ийн үндэс суурь байлаа.

2008 он

БНХАУ-ын газрын тосны “Зон хэн юу тиан” ХХК-тай ачаа тээвэр болон усны машин түрээслүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

БНХАУ-ын газрын тосны ‘’Синопек’’ группийн монгол дахь салбартай ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

2012 он

“Өгөөмөр гавилууд” ХХК-тай том оврын автобусны түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

2013 он

“Оюу толгой” ХХК-аас нээлттэй зарласан “том оврын автобус түрээслэх тендер”-т амжилттай оролцож, хамтран ажиллах гэрээ байгуулан, 7 автобустайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2014 он

“Оюу толгой” ХХК-ийн төв агуулахад сэрээт өргөх техникийн болон C,Е ангиллын тусгай үнэмлэхтэй, туршлагатай 8-н туслах ажилтнаар ханган ажиллаж байсан.

2015 он

Ханбогд хурд” ХХК-ийн төв оффисын байр, ажилтны амьдрах байр, авто засвар, дулаан зогсоолыг ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн

2016 он

Автобусны парк шинэчлэл хийж, өнгө үзэмжийг жигдрүүлсэн.
Хурд, шатахуун зарцуулалт болон байршил тогтоох гурвалсан үйлдэл бүхий GPS төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон.

2017 он

Орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн, зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан авто засвар, үйлчилгээний төвийг шинээр барьж байгуулсан.

“Оюу толгой” сайтын далд уурхайн хэлтэст мэргэшсэн жолооч, тусгай тоног төхөөрөмжийн оператороор ханган ажиллаж эхэлсэн.

2018 он

“Ханбогд Хурд” ХХК- ийн салбар оффисыг Улаанбаатар хотод байгуулсан.

“Оюу толгой” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын зорчигч тээврийн үйлчилгээг хариуцан ажиллаж эхэлсэн.

2019 он

Зориулалтын тоног төхөөрөмж бүхий авто угаалгын газар барьж ашиглалтад оруулсан.

Авто сэлбэгийн агуулах барьж, сэлбэгийн нөөцөө хангалттай бэлтгэж эхэлсэн.

2020 он

Улаанбаатар хотод авто засвар, 14 автобус багтах дулаан зогсоол, оффисын байр, жолооч нарын амрах байр барьж 2020 оны 10 сарын 19-нд ашиглалтад оруулсан

“ЯВУУЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”- автобусыг тохижуулсан.

2021 - 2022 он

Ханбогд суманд “дугуй засвар”, “авто засварын төв”-ийг барьж, зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглон ашиглалтад оруулсан.

2022 - 2023 он

Ханбогд суман дахь авто засвар, дулаан зогсоол, оффисын байр, ажилчдын амрах байр бүхий төвөө засаж сайжруулж шинэчилсэн.

Улаанбаатар салбарын газрын хэмжээг нэмэгдүүлж өргөтгөсөн. 2026 оноос үйлчилгээний төв барихаар төлөвлөж байгаа

2024 оноос

Ханбогд салбарын оффисын барилгыг 2 давхар болгож өргөтгөж байна.