Авто засвар үйлчилгээ

Бид өөрийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зориулалтаар Улаанбаатар болон Ханбогд суманд “авто засвар үйлчилгээний төв” дулаан зогсоолыг тусгайлан барьсан ба шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, мэргэшсэн авто инженер, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий цахилгаанчин болон авто засварчдын багийг бүрдүүлэн ажиллуулж байна. Мөн бид ойрын хугацаанд явуулын авто засварын үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна